ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны даргаар ажиллаж байгаад гавъяаныхаа амралтад гарсан А.Амбасэлмаа Эрүүл мэндийн сайдад зөвлөхөөр болжээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд цар тахлын гал голомтод ажиллаж байсан. Хэдийгээр тэтгэвэртээ суусан ч түүний мэргэжил, туршлагыг ашиглахаар Эрүүл мэндийн сайд зөвлөхөөрөө авсан бололтой. Тэрбээр зарим үед ЭМЯ-ны ээлжит мэдээллийг хариуцаж хийх гэнэ. А.Амбасэлмаа эрүүл мэндийн салбарт 35 жил ажилласны 14 жилийг ХӨСҮТ-д өнгөрөөжээ.
Ц.ТАМИР