2024.10.8, Tuesday
spot_img
НҮҮРПопулист МэдээХ.Нямбаатар сан байгуулж, архитай тэмцэнэ

Х.Нямбаатар сан байгуулж, архитай тэмцэнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар архины донтолттой сан байгуулж тэмцэхээр шийджээ. Тодруулбал, тэрбээр УИХ-ын чуулганы хуралдаан дээр Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг хэлцэх үеэр “Монголд насанд хүрсэн хоёр эрэгтэй тутмын нэг нь архины хамааралтай байгаа судалгаа бий. Ингээд тооцвол архидан согтуурах донтой 10 мянга гаруй хүн байна. Архи үйлдвэрлэгч нь тухайн бүтээгдэхүүнийг оюуны өмчид бүртгүүлсэн байдаг юм билээ. Төрийн бэлгэ тэмдэг, түүхэн хүний нэрээр нэрлэсэн архи үйлдвэрлэхгүй байхад хуулийн зарим зорилго оршиж байна.Одоогоор 10 мянга гаруй иргэнд албадан эмчилгээ хийх шаардлагатай. Үүнээс гадна мансууруулах болон тоглоом зэрэг хэд хэд зүйлийн донтой хүн СЭМҮТ-д эмчлүүлж байна. Донтох өвчний эсрэг Засгийн газрын сан байгуулах хэрэгтэй байна” гэв.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Архи үйлдвэрлэлтэй холбоотой хууль дээр хэд, хэдэн зүйлийн анхаарч ярих ёстой.  Тухайлбал, Монголын улс, үндэстнийг үүсгэн байгуулсан “Чингис” хааны нэрээр нэрлэсэн архи үйлдвэрлэгдэж байна. Дэлхийд Чингис хаанаараа бахархдаг, үүх түүхээрээ бахархдаг. Төрийнхөө далбаа дээр байдаг Соёмбо гэдэг архи байна” гэж архи үйлдвэрлэгчдийг шүүмжлэв.

 

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!