2024.10.4, Friday
spot_img
НҮҮР2МАН-ын ГАХАЙ л гадаадад сурах ЭРХТЭЙ

МАН-ын ГАХАЙ л гадаадад сурах ЭРХТЭЙ

Монголын 330 сум, нийслэлийн хэмжээнд байгаа хороо бүрээс нэг шилдэг сурагчийг дэлхийн шилдэг сургуульд суралцуулах боломжийг олгохоо МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүх амласан.

Гэвч цаанаа бол МАН-ын гахай дэлхийн шилдэг сургуульд суралцах давуу эрхтэй болохыг батлах олон жишээ байна.

Учир нь  гадаадад оюутан сургах тэтгэлэгт хөтөлбөрийг БШУЯ зарладаг ч эрх баригч МАН-ын төв аппаратын зүгээс тэтгэлэгт хөтөлбөрийн үндсэн шаардлагуудыг өөрчилжээ. Ингэхдээ заавал МАН-ын гишүүн байх нэгдүгээр шалгуурыг тавьсан байна. Өөрөөр хэлбэл, МАН-ын гишүүн биш бол гадаадад тэтгэлэгт сурах боломжгүй болж байна гэсэн үг.  Хүүхэд, залуусын сурах хүслийг намаар барьцаалж буйд иргэд шүүмжлэлтэй хандах болсон.

Энэ нь нэг үгээр хэлбэл нам бүгдийг мэддэг шийддэг социализмын тогтолцоо руу Монгол аажмаар гулсан орж байна.

МАН-ын генсек энэ талаар тайлбарлахдаа  “МАН-ын зүгээс Хятадын ХКН-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Намын зүгээс МАН-ын бүх шатны төлөөлөл, намын дэргэдэх ахмадын байгууллагаар дамжуулан үр хүүхэд, ач зээ нарыг нь сургана. Мөн эмэгтэйчүүд, залуучууд, оюутны байгууллагын гишүүдийг сургахаар хоёр тал тохирсон. Тийм болохоор Хятадын талд тэтгэлгээр суралцах бүх хүмүүсийг зөвхөн МАН мэднэ” гэсэн тайлбар хэлжээ. Тэрбээр  аав ээж нь МАНай хүн биш бол танай хүүхдийг гадагшаа тэтгэлэгт сургахгүй гэдгээ шулуухан хэлж.   Цаашлаад “Бид МАН-ын гишүүддээ, шинээр элсэн орох хүмүүстээ зориулаад эдгээр Их, дээд сургуулиудын тэтгэлгээс гадна Олон улсын байгууллагуудын шугамаар ирж байгаа өөр олон боломж, тэтгэлэгт хөтөлбөрүүдийг санал болгоно” гэжээ. МАН гишүүн биш бол Монголд сайхан амьдрах боломжгүй, ажил хийж, сурах эрхгүй болох нь байна шүү.  Монголын төрийн албыг төрлийн алба болгож, цус ойртуулсан МАН-ынхан эцэстээ ирээдүй хойч үеийг маань барьцаанд оруулж, нэг намын дарангуйллаа тогтоох гэж санаархаж буйд бид салаавч үзүүлэх ёстой юм.

Яагаад МАН-ыг дэмжээгүйн төлөө, намд нь элсээгүйгээсээ болж ялгаварлан гадуурхалтад өртөж, ажил амьдралгүй болох ёстой вэ. Монголд МАН дарангуйллаа тунхаглах цаг хэзээ мөдгүй ойрхон иржээ.

А.Чандмань

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!