2024.04.23, Tuesday
spot_img
НҮҮРПопулист МэдээН.Түвшинбаяр МҮОХ-ны ерөнхийлөгчөөсөө огцорно

Н.Түвшинбаяр МҮОХ-ны ерөнхийлөгчөөсөө огцорно

Улсын начин Э.Энхбатыг хэрцгийгээр зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан олимпийн аварга, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг цагдан хорих хугацаа Тавдугаар сарын 21-ны өдөр дуусч, түүнд хилийн хориг тавин сулалсан билээ.

Тэгвэл, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяртай тус холбооны удирдлагын баг саяхан очиж уулзжээ. Уулзалтын үеэр “Би ёс зүйн хариуцлага хүлээж, өргөдлөө өгье” гэдгээ хэлсэн байна.

Энэ талаар МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Наранбаатар мэдээллээ.

Гэхдээ одоогоор МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр өргөдлөө ирүүлээгүй байгаа аж.

Хэргийг сануулбал, Н.Түвшинбаяр энэ оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн багын найз Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан.

Уг үйлдлийнх төлөө Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Түвшинбаярыг ШШГЕГ-ын харъяа 407 дугаар хорих ангид нийт 45 хоног цагдан хориод, одоогоор гадуур үргэлжлүүлэн шалгаж байгаа юм.

Д.Шоовдор

Холбоотой мэдээ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!