2024.04.25, Thursday
spot_img
НҮҮР3Н.Түвшинбаярыг суллав

Н.Түвшинбаярыг суллав

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас  2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр Н.Түвшинбаярт авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг  хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар ирүүлсэн саналыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр  хянан хэлэлцлээ. Шүүхээс прокурорын санал, яллагдагчийн болон хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан саналыг давхар харгалзан, мөн хэргийн нөхцөл байдалтай уялдуулан Н.Түвшинбаярт авсан цагдан хорих арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс суллаж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуустал Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Н.Түвшинбаяр нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Хан-уул дүүргийн “Их хуралдай” төвд Монгол Улсын начин Э.Энхбатыг зодож, хүндээр бэртээсэн. Зодоон болж байх үед хоёр эмэгтэй байсан гэдэг. Мөн “Херо” Б.Баатар Э.Энхбатыг ГССҮТ рүү, Н.Түвшинбаярыг “Интерменд” эмнэлэгт хүргэж өгсөн байдаг. Улмаар Э.Энхбат ГССҮТ-олон хоног ухаангүй хэвтэж байгааг БНСУ руу эмчилгээд явсан. Өчигдөр түүнийг ухаан орсон гэдэг мэдээтэй цацагдсаны дараа буюу өнөөдөр Н.Түвшинбаярыг шүүхээс суллалаа. Н.Түвшинбаяр нь МҮОХ-ны албан тушаалтай. Мөн Ерөнхий сайдын зөвлөх, Ерөнхийлөгчийн хуурай дүү. Түүнээс МҮОХ-ны албан тушаалыг нь авахгүй гэдгээ Ерөнхий сайд өөрөө хэлсэн билээ.

Б.НИРУН

Холбоотой мэдээ

1 сэтгэгдэл

  1. Yostoi kgugii yum bolhonee.! Adilhan buh baij bas neg dor ussen bagiin nzuud bsan geed baigaa.! Tegeed negiigee Aihtar zodoj berteegeed hund gemtel uchiruulsan! Amind haltai yum hiijchiheed hungun helberiin shiitgel barag l shiitgel onogduulaagui shahuu . Tegeed zugeer sullaad tavichihdag ! Uur hun bsan bol shuud yal uguud shoron luu achigdana bizde.!

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!