2024.04.25, Thursday
spot_img
НҮҮРМонголД.Нямхүү ХӨСҮТ-д эргэж ирэх үү?

Д.Нямхүү ХӨСҮТ-д эргэж ирэх үү?

Дөнгөж төрсөн нярайг өвлийн хүйтэнд нүцгэн нойтон гаргаснаас болоод У.Хүрэлсүхийн засаг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Тухайн үед ажлын хариуцлага алдсан гэж ХӨСҮТ-ийн даргаар ажиллаж байсан Д.Нямхүүг Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан юм.  Д.Нямхүүгийн хувьд ХӨСҮТ-д 1997 оноос эхлэн ажиллажээ. 2007 онд сонгон шалгаруулалтад нь тэнцээд тус төвийн захирлаар томилогдсон бөгөөд  өнгөрсөн хугацаанд  дөрвөн  удаа албан тушаалаасаа халагдаж, орж байсан намтар түүхтэй хүн. Тэрбээр хариуцаж байсан эмнэлгээ огтхон ч өөд нь татаагүй, эмнэлэгтээ дарангуйлал тогтоосон гэх шүүмжлэлийг хамт ажиллаж байсан хүмүүс нь хэлдэг.

Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн  захирал асан  Д.Нямхүү өнгөрсөн хоёрдугаар сарын 18-нд  ажилд эргүүлэн томилуулах нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний анхан шатны шүүхэд гаргасан.

Тэгвэл тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх энэ  сарын 27-ны өдөр 16:00 цагаас Д.Нямхүүгийн нэхэмжлэлтэй Эрүүл мэндийн яаманд холбогдох хэргийн шүүх хуралдааныг хийхээр товлосон байна.

А.Анар

Холбоотой мэдээ

1 сэтгэгдэл

  1. Nasaara Eruul mendiin salbart zutgesen huniig ingeed gadaa hayahgui bailgui.Emchiim es zuitei mundag hun shuu.Dargiig n hiideggui gehed emchee hiih estoi
    Munge ideed.hun alaad.shoromgoos turiin alba.turiin ordond irj bolood bga bizde.

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!