2024.04.25, Thursday
spot_img
НҮҮР3Д.Нямхүү дөрөв дэх удаагаа халагдах тушаалаа авчээ

Д.Нямхүү дөрөв дэх удаагаа халагдах тушаалаа авчээ

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Эрүүл мэндийн яамнаас гаргалаа.

Тодруулбал, энэ сарын 19-ний орой Улсын нэгдүгээр төрөх эмнэлэгт өчигдөр амаржсан эхээс коронавирусийн халдвар илэрч, амаржсан эхийг ХӨСҮТ рүү шууд шилжүүлсэн бөгөөд ингэхдээ эхэд гадуур хувцас өмсүүлээгүй, халаад, углааштай, амыг нь дэрээр халхалсан байдалтай яаралтай түргэн тусламжийн машинд суулгаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тарсан. Энэ бичлэг олон нийтийг бухимдуулж, УОК-ыг ажиллаж чадваргүй, бэлтгэлгүй хэмээн шүүмжилж орцрохыг шаардсан тайван жагсаал болсон.

Өчигдөр УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар, Эрүүлмэндийн сайд Т.Мөнхсайхан нар огцрох өргөдлөө өгсөн. Мөн НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатарыг хотын дарга үүрэгт ажлаас нь чөлөөлөөд буй.

Тэгвэл ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүд хариуцлага тооцож, ийнхүү дөрөв дэх удаа халагдах тушаалаа авчээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!