2024.10.8, Tuesday
spot_img
НҮҮР3Х.Баттулга: Элчин сайдын албан тушаал улс төрийн шагнал биш

Х.Баттулга: Элчин сайдын албан тушаал улс төрийн шагнал биш

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2021.05.21/ нэр бүхий хүмүүст дипломат дээд цол олголоо. 

  • Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд цолоор Л.Болд (Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх)
  • Онц бөгөөд бүрэн эрхт Элчин цолоор М.Цэнгэг (ГХЯ-ны Европын газрын захирал)
  • Онц бөгөөд бүрэн эрхт Элчин цолоор  Н.Батаа (ГХЯ-ны Консулын газрын зөвлөх)
  • Онц бөгөөд бүрэн эрхт Элчин цолоор Ж.Сүхээ (ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын зөвлөх)
  • Онц бөгөөд бүрэн эрхт Элчин цолоор Д.Пунцаг (Ахмад дипломатч)
  • Онц бөгөөд бүрэн эрхт Элчин цолоор С.Бадрал (Ахмад дипломатч) нарыг тус тус шагнаж, хүртээлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга “Би хоёр хөштэй найрсаг байх зорилтын дагуу ОХУ-тай иж бүрэн стратегийн улс болж, БНХАУ-тай харилцаагаа өргөжүүлэхийг хичээж ажиллаж ирлээ. Хоёр улсын харилцааг улс төр, нийгмийн салбарт өргөжүүлэх нь Элчин сайд нарын үүрэг. Хилийн чинадад ажиллах иргэдийн тоо өсөж байна. Монгол Улсын иргэдийнхээ ашиг сонирхлыг хамгаалах нь зүйн хэрэг. Гэтэл Монгол Улсыг төлөөлж гаднын оронд суух Элчин сайд нар биеэ нөөх, ач холбогдолгүй асуудалд хэт анхаарах зэргээр томилгоот хугацааны дөрвөн жилийн өнгөрүүлж байна. Элчин сайдын албан тушаал улс төрийн шагнал биш” гэв.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!