2024.03.29, Friday
spot_img
НҮҮР3Д.Сумъяабазар хар машиныг хакердуулахаар 500 сая төгрөг санал болгосон

Д.Сумъяабазар хар машиныг хакердуулахаар 500 сая төгрөг санал болгосон

Ардчилсан намын 4:11 мэдээллийн цагаар УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнг хууль бусаар авсан МАН-ын тухай ноцтой баримт дэлгэлээ.

Энэ баримтыг санал тоолох хар машины IT инженерээр ажиллаж байсан, өдгөө  “Сонгогчийн саналыг хууль бусаар өөрчилж, төрийн эрхийг авсан” хэрэгт шалгагдаж буй иргэн н.Ган-Очир дэлгэсэн юм.

Сонгуулийг хууль бусаар авах гэсэн гэмт хэргийн хохирогч нь болсноо тэрбээр дурдаад уг хэрэгт МАН-ын удирдах албан тушаалтан, СЕХ-ны хар машиныг хариуцаж ажилладаг IT инженер, мөн АН-ын хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд, Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа нар оролцсон болохыг ч дэлгэв. Товчхондоо, МАН сонгуулийн хар машинаар сонгогчийн саналыг луйвардаж, хууль бус аргаар төрийн эрхийг авсаныг ийнхүү нотлож байна.

Хотын дарга Д.Сумъяабазар түүнд сонгуулийн хар машиныг хакердуулахаар 500 сая төгрөг өгье, хамтарч ажиллах санал тавьжээ. Гэвч, Ган-Очир зөвшөөрөөгүй байна.  Тэрбээр  б улс төрийн золиос болох вий гэж маш их айж байгаагаа нуугаагүй. Мөн түүнд бүх баримт яриа бичлэг байгаа гэв. Төрийн хэргийг хууль бусаар авах гэсэн хэрэг дээр тагнуулын байгууллага түүнээс гурван хоног байцаалт авсан байна.

 А.Анар

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!