Ерөнхий сайдын зөвлөх, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр сайн найзыгаа хүндээр зодож, бэртээсэн. Улсын начин Э.Энхбат өнөөдөр Өмнөд Солонгост эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хүнд хэвээрээ гэх мэдээлэл бий.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр сэтгүүлчдэд хандан “Олимп дөхөж байна. Тиймээс уг асуудалд анхаарал хандуулж ажиллаж байгаагийн хувьд Н.Түвшинбаяр аваргыг зөвлөхөөрөө авсан. Тухайн үед зөндөө л асуудал болсон.
Мэдээж тэр хүнд алдаа оноотой зүйл бий. Н.Түвшинбаяр аваргыг зөв буруу гэж хэлэх нь миний хувьд ёс зүйгүй асуудал.
Н.Түвшинбаяр гэдэг хүн 2008 оны долдугаар сарын 1-ний аймшигт үйл явдлын дараа монголчуудыг эргэн нэгтгэж, олимпийн анхны алтан медалийг авчирч байсан гавьяатан. Үүнийг бид үгүйсгэж чадахгүй.
Тиймээс Н.Түвшинбаяр аваргын амжилт, Олимпийн хорооны Ерөнхийлөгч, өнөөдөр нэг найзаа зодсон хувь хүний асуудлыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Цаашдаа Олимпийн хорооны Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зөвлөх байх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Хэрэвзээ шударга ёс байдаг бол Н.Түвшинбаяр аль хэдийнэ ажлаа өгсөн байх байлаа. Ерөнхий сайдын хариултаас харахад Н.Түвшинбаяр ялгүй үлдэж магадгүй нь бололтой.