2024.04.20, Saturday
spot_img
НҮҮР3Д.Амарбаясгалан: Эрх мэдлийн төлөө өлсөж байгаадаа ичих хэрэгтэй

Д.Амарбаясгалан: Эрх мэдлийн төлөө өлсөж байгаадаа ичих хэрэгтэй

АН-ынхан дотоод асуудалд Ардын намыг буруутгах болсон. Тэгвэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ийм мэдэгдэл хийсэн юм.

Тэрбээр “Ардчилсан нам /АН/  хоёр хуваагдан хоёр хүн нэр дэвшүүлчихээд зарим гишүүд нь төв талбай дээр өлсгөлөн зарлаж байна. Намын асуудал бус төрийн асуудал болгох зорилгогоор өлсгөлөн зарлаж байгааг МАН-ын зүгээс эсэргүүцэж байна. АН-ын дотоод зөрчил төрийн асуудал биш, МАН-ын асуудал ч биш. Цэвэр өөрсдийнх нь  асуудал. Талбай дээр байгаа УИХ-ын гишүүд  нэг намын дарангуйлал тогтлоо гэж яриад байх юм. Дотооддоо асуудлаа шийдэж чадахгүй байж төрийн сонгуульд оролцоно гээд өлсгөлөөн зарлаж байгаа нь эдгээр хүмүүсийг ичгэвтэр харагдуулж байна. Тэд МАН дарангуйлал  тогтоох гэж байна гэж улс төр хийх болжээ. Монгол Улс парламентын засаглалд шилжээд 31 дэх жилдээ болж байна. Төв Азийн цээжинд Ардчилсан орон  хэмээн гайхагдаж яваа Монгол нэг намын дарангуйлалд орох ямар ч боломжгүй. Бид шинэ үеийн улстөрчид. Шинэ бодлого, арга барилаар өрсөлддөг баймаар байна. Монголд өнөөдөр улс төрийн намын хөгжил, төлөвшил юу юунаас илүү чухал.  Энэ төлөвшлийг бий болгоход  АН ч  гэсэн чухал үүрэгтэй. Covid-19-ийн нөхцөл байдал амаргүй байна. Цар тахлаас болж 160-иад хүний алтан амь үрэгдсэн хүнд нөхцөлийг бид даван туулж байна.  Бид 26 хоногийн хөл хориог үр дүнгүй болгож болохгүй.  Ийм байхад хэн нэгэн хүний Ерөнхийлөгч болох хүсэл ард түмний эрх ашгаас дээгүүр байж болохгүй ээ. Олон төрийн албан хаагчид цар тахалтай өдөр, шөнөгүй тэмцэж байна.  Тэгтэл та нар нэг хүнийг Ерөнхийлөгч болгохын төлөө талбай дээр өлсөөд хэвтэж байгаагаасаа ичээч ээ. Бид төрийн байгууллагын амаргүй нөхцөлд ажиллаж байгааг хүндэтгэх ёстой” гэлээ.

Д.Шоовдор

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!