2024.10.13, Sunday
spot_img
НҮҮР1Трэнд 7: Х.Баттулга мухардаж, улс төр "урагшлав"

Трэнд 7: Х.Баттулга мухардаж, улс төр "урагшлав"

Энэ долоо хоногийн гол дүрүүд  нь намуудын нэр дэвшигчид байлаа. Хэдийгээр Ерөнхийлөгч Х.Баттулга ҮХЦ-ийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг хүлээж авсан УИХ-ын тогтоолд хориг тавьсан ч МАН-ын олонх хүлээж авсангүй. Ийнхүү Х.Баттулгын нүүдэл дуусч, дараагийн хувилбартаа оров. Өөрөөр хэлбэл, Х.Баттулгын улс төр мухардалд орж, Монголын улс төрийн үйл явдал урагшаагаа нэг алхав.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд парламентад суудалтай намууд нэр дэвшигчээ тавдугаар сарын 2 гэхэд тодруулж дууссан байх ёстой. Ардчилсан нам салхи хагалж, нэр дэвшигчээ тодруулсан. Гэхдээ хоёр тусдаа, хоёр хүн. О.Цогтгэрэлийн талаас Н.Алтанхуяг нэр дэвших “виз”-ээ авсан бол М.Тулгатын талын сунгаанд С.Эрдэнэ ялалт байгуулсан. Гэхдээ тэдний хэнийг бүртгэх нь СЕХ шийднэ. Дахиад л  зарга, шүүлт, хэрүүл, тэмцэл. Н.Алтанхуяг бол бас нэг Х.Баттулга гэсэн үг. С.Эрдэнийн ард Ц.Элбэгдорж бий гэх хардлага ч байгаа.  АН-ын  хэрүүл ийн УДШ-ээс СЕХ руу шилжиж байна.

Эрх баригч намын нэр дэвшигч хэдийнэ тодорч, пиар нь бараг цөмрөх дээрээ тулсан.  МАН-ын Удирдах зөвлөл сая хуралдаж, намын дарга У.Хүрэлсүхээ уралдуулахыг дэмжжээ. Мэдээж, Бага хурлын хайрцаглагдсан төлөөлөгчид намын дарга дэмжихээр ярсхийтэл гараа өргөцгөөх биз. МАН-ын нэр дэвшигчийг МАХН дэмжиж ажиллах тохироо хэдийнэ явагдаж дууссан, Н.Энхбаярт гомдсон С.Ганбаатар намаа больж үзээд ч Ерөнхийлөгч болох мөрөөдөл нь энэ удаад бас л бүтсэнгүй.

Хамгийн сонирхол татаж байгаа нам бол ХҮН. Хөдөлмөрийн үндэсний намаас Д.Энхбат, Б.Болдсайхан, Б.Баабар гэсэн Монголын томоохон сэхээтний төлөөлөл нэр дэвшихээр болсон. Тэдний хэн нь “гарч ирэх” нь олны дунд хүлээлт үүсгэжээ.

Улс төр улайсах цагтай зэрэгцээд дархлаажуулалтын аяндаа идэвхтэй хамрагдахыг Засгийн газраас анхааруулсаар.  Бүх нийтийн дархлаажуулалтад иргэд идэвх муутай оролцож байгаа нь Ерөнхий сайдыг бухимдуулаад авав.  Тиймээс дархлаажуулалтыг улстөржүүлж, эсрэг ажиллаж байгаа УИХ-ын гишүүдийг эх орноосоо урвасанд тооцно шүү гэж сүрдүүллээ.

Нэр дэвшигчид тодорсноор Монголын улс төрийн халуунтай өдрүүд ирж байна. Цаашид хэн ямар гахай, нохой болж хувирахыг хэлж мэдэхгүй. Ямар ч байсан Ерөнхийлөгчийн сонгуульд гурван хүн нэр дэвших нь өрсөлдөх нь нэн тодорхой болж байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!