МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэхээ хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. Уг хурлаас МАН-ын дарга У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийг дэмжжээ. Удирдах зөвлөлийн шийдвэрийг МАН-ын Бага хурлаар эцэслэнэ. У.Хүрэлсүх нь 1968 онд төрсөн. Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа ажилласан хүн юм.
А.Анар