2024.04.25, Thursday
spot_img
НҮҮРПопулист МэдээХ.Баттулгын үгэн доторх ҮГ

Х.Баттулгын үгэн доторх ҮГ

Ерөнхийлөгч Х.Баттулга  эрх баригч МАН-ыг тараах захирамжаа өчигдөр /2021.04.23/ Д.Сүхбаатарын талбайд дахин танилцуулсан. Өнөөдөр энэ асуудлаараа УДШ-ийнхэнтэй уулзах юм. Ингээд түүний өчигдрийн мэдэгдэлд дурдсан мессежүүдийг хүргэе.


-Миний бие  Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч.

-Төрийн байгууллага, нийтийн албан тушаалтнуудыг Монгол ардын намын үүрэг даалгаврыг хууль зөрчин биелүүлдэг дуулгавартай бүтэц болгон хувиргасан.

-МАН намайг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж, оролцуулахгүйг ихэд хичээж байгаа.

-Шударга нийгмийг цогцлоохын төлөө, улс орныхоо мандан бадралын төлөө өргөсөн тангаргаа үл умартан, үнэнчээр хэрэгжүүлж ирлээ.

-Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг танан хязгаарлахыг зөвшөөрч, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжин баталгаажуулсан.

-Шүүх эрх мэдлийг намынхаа хяналт удирдлага, нөлөөнд авах, Үндсэн хуулийг чандлан сахиулах үүрэгтэй Үндсэн хуулийн цэцийн хараат бус байдлыг алдагдуулж байна.

-Төрийн дээр, хуулийн дээр заларч “хаанчилж” байгаа Монгол ардын намын удирдлагын дарангуйллаас ангижруулахыг зорилоо.

-Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг сахиулан хамгаалах түүхэн үүрэг, зайлах аргагүй хариуцлага надад оногдлоо.

-Би ард түмэндээ үйлчлэх тангарагтай хүн.

-Шүүх эрх мэдлийн “шүүн таслах” үйл ажиллагаатай холбож мушгих шаардлагагүй, тийм боломж ч байхгүй гэдгийг эрс хатуу сануулж байна.

-Монгол Улс өнөөдөр улс төр, эдийн засаг, нийгмийн болон оюун санааны гүн гүнзгий хямралд орсны гол буруутан нь МАН мөн.

-Монголчууд мөнх төрийнхөө дээр улс төрийн намыг залах учиргүй.

-Монгол төрийг нэг намын дарлалаас чөлөөлж, хамгаалахад монгол хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй болоод байна.

Д.ШООВДОР

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!