2024.04.24, Wednesday
spot_img
НҮҮР2Д.Ганзориг: Ерөнхийлөгч 3 үүрэг өгсөн

Д.Ганзориг: Ерөнхийлөгч 3 үүрэг өгсөн

Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах захирамж гаргасны дараа өчигдөр ЗХЖШ дээр очсонд иргэд болгоомжлох болсон билээ.  Тиймээс ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийв.

-Зэвсэгт хүчин нь улс төрөөс ангид байж, улс орны аюулгүй байдлыг хангах хуулийн зохицуулалттай. Зэвсэгт хүчнийг улс төртэй холбож, олон нийтэд сөрөг мэдээлэл цацах нь хууль зөрчиж буй үйлдэл бөгөөд зэвсэгт хүчинд итгэх иргэд олон нийтийн итгэлийг бууруулж, цаашлаад үндэсний аюулгүй байдлыг алдагдуулах, гадаадын улсын өгөөш болгох нөхцөл байдлыг бүрдүүлдэг. Зэвсэгт хүчнээ улс төржүүлэх, улс төрийн үйл ажиллагаандаа татан оруулснаар иргэний дайнд хүргэж, улс орноо мөхөөх хүртэлх түүх олон бий. Энэ гашуун түүх манай Монголд бүү тохиолдоосой гэдгийг ЗХЖШ-ын даргын хувьд хэлье. “Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн ордонд мэдээлэл хийснийхээ дараа ЗХЖШ дээр ирсэн. Ингэхдээ гурван чиглэлээр үүрэг өгсөн. Үүнд,

  • Цэргийн албыг сайжруулах асуудлаар гаргасан ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар ярилцсан.
  • Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхийг хойшлуулж, хэзээ хаана ямар арга хэмжээ зохион байгуулах боломжтой талаар хэлэлцсэн.
  • Цэргийн нэгдсэн холбоотой хамааралтай үйл ажиллагааны талаар лавлаж асуусан.

Гэтэл өчигдөр орой Монгол Ардын Намаас мэдээлэл хийхдээ, Ерөнхийлөгчийн ЗХЖШ дээр ирсэн асуудлыг улс төрийн өнгө аястай болгон ярьж байгааг ЗХЖШ-аас албан ёсоор няцааж байна” гэлээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!