2024.04.25, Thursday
spot_img
НҮҮР2МАН: Ерөнхийлөгч иргэдийг өдөөн хатгаж байна

МАН: Ерөнхийлөгч иргэдийг өдөөн хатгаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах тухай захирамж гаргасан. Энэ талаар МАН-аасмэдэгдэл гаргаж, мэдээлэл хийсэн юм. Эрх баригч Ардын намынхан Ерөнхийлөгчийг өдөөн хатгалага явуулж буйг хатуухан шүүмжилж, импичмент хийхийг ч анхааруулав.


МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийг зөрчиж, улс орон, ард түмний язгуур эрх ашиг, ардчилал, төрт ёсонд харшлах ноцтой үйлдэл гаргалаа. Ерөнхийлөгчийн өнөөдрийн захирамж нь Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Ерөнхийлөгчийн тухай, Улс төрийн намын тухай, Эрүүгийн хууль зэрэг арав гаруй хууль, тогтоомжийг зөрчиж байна” гэв.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Аль нэг намыг тараах эрх үүрэг Ерөнхийлөгчид байхгүй. Гэтэл ийм эрхтэй мэтээр захирамж гаргаж байгаа нь буруу. Өөрт байхгүй бүрэн эрхийг хэтрүүлж хэрэглэж буй Ерөнхийлөгчийн үйлдэл хууль зүйн ноцтой үр дагаврыг үүсгэх уршигтай. Үндэсний эв нэгдэл гэдэг бол Монгол Улсын тусгаар тогтнол. Энэ цар тахлын үед үндэсний эв нэгдэл туйлаас чухал байна. Хууль бус улс төрийн явуулгаа Ерөнхийлөгч зогсоох ёстой” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:  Ерөнхийлөгчийн энэ үйлдэл нийгэмд тогтворгүй байдал үүсгэх, ард иргэдийг өдөөн тухирч, үймээн самуунд уриалах, үндэсний эв нэгдлийг хагалах эрсдэлтэй. Ийм санаархал энэхүү захирамжийн ард нуугдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчид хуулийн шаардлага хангасан хэн ч нэр дэвших эрхтэй, ард түмний сонголтоор хэн ч ялж болно.  Харин албан тушаалд улайран үндэсний эв нэгдлийг хагалан бутаргаж болохгүй.

А.АНАР

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!