2024.04.24, Wednesday
spot_img
НҮҮР3С.Эрдэнэ: Монголд хоёр АН байхгүй

С.Эрдэнэ: Монголд хоёр АН байхгүй

Гуравдугаар сарын 28-нд АН-ын даргыг сонгох сонгууль болж, М.Тулгат ялалт байгуулсан билээ. Сонгуультай холбоотой мэдээллийг АН-ын дарга С.Эрдэнэ өглөө.


АН-ЫН ДАРГА С.ЭРДЭНЭ:

-Улс төрийн намуудын түүхэнд анхны цахим сонгуулийг явууллаа. Нийт санал өгсөн гишүүдийн 21 хувийн дэмжлэг авсан М.Тулгат ялалт байгуулсан. Тиймээс Их хурлыг зохион байгуулж, намын даргаа батламжлах ёстой. Цахим сонгуульд 140 орчим сая төгрөгийн зардал гарсан.

АН бол нэгдмэл нам. Дүрмийн бус сонгууль явуулж, дүрмийн бус үйлдэл хийсэн нөхдүүдэд хариуцлага тооцох шаардлагатай. Хууль ёсны бүртгэлтэй, хууль ёсны сонгууль явуулсан намын даргаар М.Тулгат сонгогдлоо. Монгол Улсад хоёр АН гэж байхгүй. 2016 оны намын даргын сунгаагаар би хамгийн олон оноо авч, намын Их хурлаар батламжлагдсан. Ингээд Улсын дээд шүүхийн тогтоолоор Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр бүртгэгдсэн. Энэ шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр бий.

Ц.Туваанд АН-ыг төлөөлөх ямар ч эрх зүйн чадамж байхгүй. Улсын бүртгэлийн хүчин төгөлдөр гэрчилгээ, Улсын дээд шүүхийн тогтоол надад байна.

АН дотор ямар нэгэн хуваагдал байхгүй. Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд бид ямар ч хууль эрх зүйн зөрчилгүй оролцоно. Ерөнхийлөгчид нэр дэвших үйл явц дөрөвдүгээр сарын 30, тавдугаар сарын 1, 2-нд явагдах хуулийн заалттай. Ингээд нэр дэвшигчийг АН-ын Их хурлыг хуралдуулж байж зарлана. АН-ын Их хурлыг тавдугаар сарын 2-нд явуулахаар зарласан. Бид шаардлагатай гэж үзвэл энэ хугацаагаа өрчилнө.

УИХ дахь Ц.Туваан, Д.Ганбат мэтийн нөхдүүд дураараа авирлах эрхгүй. АН-ын зарчмын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа бол энэ намаас гараад явах эрхтэй. АН-ын нэр дээр сонгогдож гарчихаад намынхаа эсрэг явахгүй байхыг хатуу анхааруулж байна. Дураараа авирлаад байгаа этгээдийн толгойг илээд суух шаардлагагүй. Намын гишүүнчлэлээс тодорхой хугацаагаар хасах, цаашлаад хуулийн байгууллагад гомдол гаргах боломжийг бид хэлж байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!