2024.04.25, Thursday
spot_img
НҮҮР2АН-ын даргыг ШҮҮХ ТОМИЛНО

АН-ын даргыг ШҮҮХ ТОМИЛНО

Уг нь Ардчилсан намынхан намаа, улсаа шинэчлэх чин хүсэлтэй. Даанч, ах нарынхаа дотоод тэмцэл, амин найзуудын зодооноос болоод Ардчилсан нам даргаа ч сонгож чадахгүйд хүрчээ.

Өнгөрөгч Ням гаригт Ардчилсан намын хоёр тал тус тусдаа шинэ даргаа тодруулах дотоод сунгаа явуулсан ч харамсалтай нь, С.Эрдэнэ, Ц.Туваан хоёрыг хэрүүлийг цаашид М.Тулгат, О.Цогтгэрэл хоёр үргэлжлүүлэхээр болов.

С.Эрдэнийн талаас зохион байгуулсан Ардчилсан намын даргыг тодруулах цахим санал хураалтад М.Тулгат ялалт байгуулсан бол Ц.Тувааны талын цаасан сонгуульд О.Цогтгэрэл ялжээ.

“Жаран чавганц уралдвал нэг нь түрүүлдэг” хойно, гэхдээ Ардчилсан намын даргыг одоо ШҮҮХ л томилох үлдэж.

Учир нь, тамгатай, тамгагүй, бүртгэлтэй, бүртгэлгүй дарга нарын зохион байгуулсан сунгаанд хоёр хүн ялалт байгуулсан. Тэнгэрт хоёр нар байдаггүй гэгчээр АН-д хоёр дарга байх ёсгүй. Тэд энэ асуудлаа шүүхээр шийдүүлэх нь ойлгомжтой.

Харин шүүх хэнийг нь албан ёсны гэж үзэх бол. Энэ л гол асуудал. Хэрэвзээ О.Цогтгэрэлийг шүүх дэмжвэл “Монгол ялна”. Харин М.Тулгатыг шүүх АН-ын жинхэнэ дарга гэж шийдвэл “Ардчилал ялна”.

С.ЭРДЭНИЙН АН-ЫН ДАРГЫН СОНГУУЛЬД ЯЛАЛТ БАЙГУУЛСАН М.ТУЛГАТ 

Төгссөн сургууль:

  • Нийслэлийн Ерөнхий боловсролын 1-р дунд сургууль
  • 1998-1999 онд Японы Осака гадаад хэлний дээд сургууль, Япон хэл боловсролын төв
  • Эрдмийн зэрэг цол: Дээд, эдийн засгийн ухааны магистр

Ажилласан байдал:

  • 2005-2009 онд Японы Софтбанк групп, санхүү төлөвлөгч
  • 2009-2013 онд Бэста ХХК, үүсгэн байгуулагч, захирал
  • 2013 оноос “Хишиг Арвин Индустриал” ХХК, дэд захирал
  • Гавьяа шагнал: -2014 Хөдөлмөрийн хүндэт медаль

Сонгуульт ажил:

  • 2012-2016 онд Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч, дэд дарга,
  • 2016 онд АН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгчөөр сонгогдсон,
  • 2020 онд Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагч

Ц.ТУВААНЫ АН-ЫН СОНГУУЛЬД ЯЛАЛТ БАЙГУУЛСАН О.ЦОГТГЭРЭЛ 

Төгссөн сургууль

  • Увс аймгийн Тэс сумын 10 жилийн дунд сургууль
  • 1998 онд ТИС-ийн Компьютерын техник менежментийн сургууль, эдийн засагч
  • 2008 онд Удирдлагын академи, докторант
  • Сиднейн их сургуулийн Стратеги удирдлагын хөтөлбөр

Ажилласан байдал

  • 1998-2011 онд ТЭСО ХХК-ийн захирал
  • 2012-2015 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
  • 2015-2017 онд Увс аймгийн Ардчилсан Намын дарга
  • 2015-2020 онд ТЭСО корпорацын ерөнхийлөгч
  • 2015-2016 онд Увс аймгийн Ардчилсан намын дарга
  • 2012-2015: Ерөнхий сайдын зөвлөх
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Шагнал

  • 2012 онд Алтан гадас одон
Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!