2024.04.25, Thursday
spot_img
НҮҮРМонголГовьсүмбэрт 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Говьсүмбэрт 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Говьсүмбэр аймгийн Баянтал сумаас хойд зүгт газар өчигдөр /2021.03.23/ шөнө  газар хөдлөлт боллоо. Тодруулбал, шөнийн 22 цаг 46 минут 54 секундэд Говьсүмбэр аймгийн Баянтал сумаас хойд зүгт 16 километрын зайд 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв. Энэхүү газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотод мэдрэгдлээ. АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгээс мэдээлэхдээ 10 километрын гүнд 4.7 магнитуд хүчээр газар хөдөлсөн гэжээ.

Гуравдугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл  аймгийн Ханх сумын Долоон-Уул гэдэг газар буюу Хөвсгөл нуурт 5.1 магнитудын газар хөдлөлт болсон. Мөн хоёр сарын өмнө буюу нэгдүгээр сарын 12-ны өдөр тус аймгийн  Ханх сумаас баруун урд зүгт, 30 километрын зайд  нийт зургаан удаагийн газар хөдлөлт болж, Улаанбаатарт хүчтэй мэдрэгдсэн. Улаанбаатарын цагаар 05:32 цагт  6,5 магнитуд, 05:41 цагт 5,1 магнитуд, 05:47 цагт 4,6 магнитуд, 06:02 цагт 5,3 магнитуд, 06:10 цагт 5 магнитуд, 07:02 цагт 5,6  магнитудтай газар хөдлөлт болсон байдаг.

Он гарсаар Монгол болон хил орчмын бүс нутагт 45,419 удаагийн газар хөдлөлт болжээ.  Үүнээс магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 12 удаа болж иргэдэд чичирхийлэл нь мэдрэгдсэн байна. 

 

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!