2024.04.23, Tuesday
spot_img
НҮҮРПопулист МэдээЕрөнхий сайд Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт ажиллалаа

Ерөнхий сайд Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндэсний геологийн алба, Ашигт малтмал, газрын тосны газар болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд ажиллалаа.

Үндэсний геологийн алба. Монгол Улсын Засгийн газар 26 жилийн дараа буюу энэ оны зургаадугаар сард Үндэсний геологийн алба байгуулсан. Тус алба:

–       геологи, геофизик, геохими, гидрогеологи, геоэкологийн зураглал, судалгаа, шинжилгээ хийх

–       ашигт малтмалын тархалтын зүй тогтол, минерагений судалгаа хийж, эрдэс баялгийн хэтийн төлөвийн үнэлгээ өгөх

–       геологи, эрдэс баялгийн мэдээллийн сан бүрдүүлэх, баяжуулах

–       ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэл хөтлөх, нөөцийн хөдөлгөөн бүртгэх чиглэлээр ажилладаг тухай албаны дарга О.Чулуун танилцуулав.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндэсний геологийн алба, Ашигт малтмал, газрын тосны газар болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд ажиллалаа.

Геологийн судалгааны төв, Геологийн төв лабораторийг харьяа байгууллага болгох, геологи-эрдэс баялгийн судалгаанд нэгдсэн бодлого хэвшүүлэх, суурьшлын бүсийн хөрсний гулгалт, суулт, шилжилт, хагарал зэргийн судалгааг шинээр эхлүүлэх нь Үндэсний геологийн албаны өмнө тулгамдаж байгаа асуудал юм байна. Энэ чиглэлээр шуурхай ажиллаж, шаардлагатай бол Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд үүрэг болголоо.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!