2024.03.29, Friday
spot_img
НҮҮРМонголБ.Баасанцогтын бичлэг цацсан асуудлаар шалгалт явуулж эхэлжээ

Б.Баасанцогтын бичлэг цацсан асуудлаар шалгалт явуулж эхэлжээ

Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажилладаг, нэр бүхий шүүгч, хуулийн байгууллагын ажилтнуудтай нэр холбогдоод буй өмгөөлөгч Б.Баасанцогтыг замын цагдаа шалгаж буй бичлэг өнгөрөгч амралтын өдрөөр сошиалд цацагдсан. Энэхүү бичлэг цацагдсаны дараа зарим нэг нь хүний эрх хөндсөн бол зарим нь Б.Баасанцогт хөл хориотой үед ямар ч зөвшөөрөлгүй байгааг буруутгаж, цагдаа нарыг зөвтгөсөн.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү тайлбар өгчээ. Тэрбээр “Цагдаагийн байгууллага дотоод үйл ажиллагааны журмын хүрээнд зам дээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид бүгд энгэрийн камер ашигладаг. Цагдаагийн алба хаагчийн буруу юу, иргэний  буруу эсэхийг тогтоохын тулд энгэрийн камертаа бичдэг. Гэмт хэргийн дуудлага, мэдээллээр очсон цагдаагийн алба хаагч ч гэсэн энгэрийн камераа ажиллуулж, бичлэг хийдэг. Уг бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан асуудлаар ЦЕГ‑ын Дотоод хяналт шалгалтын хэлтсээс албаны шалгалт явуулж байгаа” гэлээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!