2024.04.26, Friday
spot_img
НҮҮРПопулист МэдээИх мөрөн шалбаагтайгаа нийлэв

Их мөрөн шалбаагтайгаа нийлэв

Ц.Нямдорж нэгэнтээ Н.Энхбаярыгаа  гоочилж, Их мөрөн шалбаагтай нийлдэггүй гэж байв. Гэвч, мөнхийн дайсан, найз үгүй. Мөнхийн эрх ашиг байдгийг батлаж, МАН,МАХН хоёр нэгдэж нийлэхээ албан ёсоор зарлаж, уриалга гаргажээ. Зуун жилийнхээ ойгоор цус нэгтэй ах дүүс нар эвлэрч байгаа ах дүүсийн эв нэгдлийг ард албан тушаалын аваа өгөө байгаа нь тодорхой.

МАН-ын генсек Д.Амарбаясгалан “Монгол Улсынхаа том эрх ашигт нийцсэн улс төрийн үйл ажиллагааг хамтарч явуулах нь бидний энэ цагийн  үүрэг гэж ойлгож байна.  Өмнө нь улс төрийн намууд нэгдэж үйл ажиллагаа явуулна гэхэр ажил албан тушаал, наймаа тохироо гэсэн байдлаар олон нийт хүлээж авдаг байсан.Харин энэ удаагийн МАН болон МАХН-ын нэгдэн нийлэх үйл явц нь улс эх орныхоо өмнө тулгамдсан олон том зорилтыг  хамтран шийдэхээрээ чухал ач холбогдолтой” болохыг онцолсон бол  МАХН-ын генсек Б.Тулга “Хүний эрх,  эрх чөлөө, шударга ёс, ардчилал, үндэсний аюулгүй байдлыг бататгах цогц бодлогыг хэрэгжүүлэх уриалгыг хоёр намын бүх шатны байгууллагуудад хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд гишүүд дэмжсэн тохиолдолд МАН болон  МАХН нэгдэж цаашдын  улс төрд хамтарсан үйл ажиллагаа явуулах юм” гэжээ. Ямар ч байсан Ц.Нямдорж, Н.Энхбаяр хоёр эргээд нэг “хайрцаганд” орох бололтой.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!