2024.05.11, Saturday
spot_img
НҮҮРУлс ТөрХөл хорионы үед 15 чиглэлийн байгууллага ажиллана

Хөл хорионы үед 15 чиглэлийн байгууллага ажиллана

Засгийн газрын хуралдаанаас Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт арванхоёрдугаар сарын 23-аас эхлүүлэн шилжүүлэх шийдвэр гаргалаа. Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Шадар сайд Я.Содбаатар танилцууллаа.
Шадар сайд Я.Содбаатар: БЗД голомтлон гарч байгаа тохиолдол бол өдөрт 20-30 тохиолдол бүртгэгдэж байгаа, халдварын тархалт цаашид нэмэгдэж магадгүй гэж мэргэжлийн байгууллагууд гаргасан. Дэлхийн 192 оронд тодорхой хөл хориог тогтоогоод байгаа. Мөн нийтийн вакцинжуулалтыг 2021 оны нэгдүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөж байна. Нийт ард иргэд Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрийг хүндэтгэж, хүлээж авахыг хүсч байна. Өмнө нь хөл хорионы хугацаанд нийтдээ 13 чиглэлийн үйл ажиллагааг хязгаарлахгүй байсан бол энэ удаад 15 чиглэлийн үйл ажиллагааг хязгаарлалт тогтоохгүй гэв.
Хөл хорионы үед дараах 15 байгууллага ажиллана:
• Эрчим хүч, дулаан, шахмал түлш
• Хүнсний хангамжийн үйлдвэрлэл, түгээлт, тээвэрлэлт
• Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт
• Малын өвс тэжээлийн түгээлт, тээвэрлэлт
• Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт
• Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ
• Хот суурин улсын хангамж ариутгал, татуургын ашиглалт
• Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж
• Банкны салбарын үйл ажиллагаа
• Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан
• Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд
• Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын үйлчилгээ /Тодорхой журмаар зохицуулагдана/
• Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа /Төрийн захиргааны албаны ажилчдын 10-15 хувийг ажиллуулна/
• Хүүхэд хамгаалал, асрах хамгаалах байрууд
• Буян,оршуулгын үйл ажиллагаа
Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!