2024.04.24, Wednesday
spot_img
НҮҮРПопулист МэдээБ.Баттүшиг аавыгаа өмөөрөв

Б.Баттүшиг аавыгаа өмөөрөв

Ерөнхий сайд У.Хүрэлсүх суудлаасаа буух өдөр Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс  Сү.Батболдыг төрийн эргэлт хийж байна гэж буруутгасан. Сүүлийн өдрүүдэд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас УИХ-ын гишүүн С.Батболдтой холбоотой асуудлаар Нью-Йоркийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ Засгийн газар буцаан татсан гэх мэдээлэл хөвөрч байгаа билээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга “Тусгаар Монгол Улсыг эзэгнэн дарлах гэсэн тодорхой бүлэглэл, бүр тодорхой хэлбэл Улсын Их Хурлын гишүүн Сүхбаатарын Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна. Өнөөдөр Оюу толгой төслийн үйл ажиллагааг дотоодын төдийгүй гадаадын хууль, хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн бөгөөд гол холбогдогч нь Сүхбаатарын Батболд гэдгийг хаана хаанаа тогтоогоод эхэлсэн. Энэ учраас тэр Монголын төрийг хямрааж, Монголын ард түмний сонголтыг нухчин дарах ажиллагааг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлээд эхэллээ” гэж чуулганы индэр дээрээс мэдэгдсэн.

Гэтэл ЗГХЭГ, “Эрдэнэт Үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас УИХ-ын гишүүн С.Батболдтой холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах асуудлаар Нийслэлийн Прокурорын газарт хүсэлт гаргаагүй, мөн бие даан нэхэмжлэл гаргаагүй болохоо мэдэгджээ.

Энэ дуулианы талаар УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү Б.Баттүшиг твиттер хуудастаа “Аль 12 дугаар сарын 9-ний өдөр Засгийн газрын нэрийг барьж хуурамч нэхэмжлэл гаргасан хүмүүс Батболдын нэрийг татсан байна. Угаасаа засаг нэхэмжлэл гаргаагүй юм чинь нэхэмжлэхийг татна ч гэж байхгүй. Анхнаасаа зохион байгуулалттай гүтгэлэг хийх гэж ийм юм найруулж байсан  нь ил” хэмээн бичсэн байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!