2024.04.26, Friday
spot_img
НҮҮР3НӨАТ: 43.7 тэрбум төгрөгийг буцаан олгоно

НӨАТ: 43.7 тэрбум төгрөгийг буцаан олгоно

2020 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг олгохоор Татварын ерөнхий газар иргэдийн мэдээллийг хянаж, баталгаажуулж байна. Урьдчилсан байдлаар 1.018.314 иргэнд 43.7 тэрбум төгрөгийг буцаан олгох юм байна.

Өнгөрсөн III улиралд 993.469 иргэнд 43.4 тэрбум төгрөгийг буцаан олгож байсан юм.

Иргэдийн ebarimt системд бүртгүүлсэн мэдээлэл НӨАТ-ын тухай хуулийн 5.1 дэх заалтыг хангасан эсэхийг Татварын албанаас хянаж дуусаад, ажлын хоёр хоногт багтаан Сангийн яам руу руу шилжүүлнэ.

Сангийн яамнаас Төрийн сангийн буцаан олголтын тусгай данс руу ажлын 20 хоногт багтаан санхүүжилтийг олгодог бөгөөд Төрийн сан ажлын гурав хоногт багтаан иргэдийн данс руу шилжүүлдэг.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!