2024.04.26, Friday
spot_img
НҮҮР2Үйл ажиллагааг нь хориглоогүй 15 салбар

Үйл ажиллагааг нь хориглоогүй 15 салбар

Цар тахлын шинэ голомтыг хумих зорилгоор Нийслэлийн хэмжээнд Арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл бүх нийтийн хэсэгчилсэн хөл хориог тогтоохоор боллоо.

Харин энэ хугацаанд дараах 15 салбарын үйл ажиллагаа хэвийн явагдана.

  1. Эрчим хүч дулаан, сайжруулсан шахмал түлшээр хангах үйл ажиллагаа;
  2. Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлтийн үйл ажиллагаа;
  3. Газрын тосны бүтээгдэхүүн түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа;
  4. Малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа;
  5. Улсын онц чухал болон стратегийн чухал объект, байгууллагын үйл ажиллагаа, тэдгээрийн хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт;
  6. Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ;
  7. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын үйл ажиллагаа;
  8. Эрүүл мэндийн байгууллага, эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллагаа;
  9. Банкны үйл ажиллагаа;
  10. Хэвлэл мэдээлэл,харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа;
  11. Тусгайлсан чиглэл бүхий байгууллагын үйл ажиллагаа;
  12. Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа;
  13. Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа /ажилчдын 10-15 хувийг оффисоос ажиллуулах зохицуулалттай/;
  14. Хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрах байрууд;
  15. Буяны болон оршуулгын үйл ажиллагааны чиглэлээр ажилладаг байгууллагууд багтаж байна.

Мөн автомашины QR кодтой 15 зөвшөөрөгдсөн чиглэлээс бусад иргэдийн автомашинаар зорчих эрх хязгаарлагдана. Өнгөрсөн хугацаанд дээрх 15 чиглэлд явдаг нийт 23902 автомашиныг бүртгэлжүүлсэн байгаа аж. Харин үүн дээр нэмээд хүүхэд хамгааллын чиглэл болон төрийн захиргааны зарим байгууллагын ажилтанд QR код олгохоор болжээ. Өөрөөр хэлбэл, өмнө нь авсан QR код идэвхжих тул үйл ажиллагаа нь хэвийн явагдана.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!