2024.04.19, Friday
spot_img
НҮҮРМонголТалийгаач охин дүүгээ хардаг байжээ

Талийгаач охин дүүгээ хардаг байжээ

Энэ сарын 20-ны өдөр буюу өчигдөр шөнө есөн настай Э охин хойд эцэг Б-н гарт амь насаа алдсан байж болзошгүй харамсалтай хэрэг гарлаа.

Цагаагийн байгууллагыг шалгалтаар охиныг нас барах үед хойд эцэг нь согтуу байсан ба хэргийн газраас “Хараа” архины шил, олон тооны шар айрагны савыг баримт болгон авсан байна.

Талийгаач охин гэр бүлийн хүчирхийлэлд өрдтөг байсан байж болзошгүй байна. Өмнө нь охин хавирга, гараа хугалж эмнэлгийн тусламж авч байжээ. Мөн охиыг нас барах үедээ нарийн гэдэсний цоорол авч, эмнэлгийн тусламж авалгүй нэг хоносон гэх дүгнэлт гарчээ. Нарийн гэдэсний цоорол нь хүчтэй цохилт, доргилтоос үүсдэг бөгөөд ийм гэмтэл аясаараа үүсэх боломжгүй аж.

Түүнчлэн, есөн настай Э нь айлын дунд охин бөгөөд ээж, хойд эцэг нь хамтран амьдраад нэг хүүхэд төрүүлсэн байна. Тэр хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй учир талийгаач охиноор хүүхдээ харуулахаар Архангай аймгаас авчирсан байх гэж эх сурвалж мэдээллээ.

Талийгаач охиныг 2 дугаар ангид бие даан авч байсан багшийн хэлж буйгаар “Охин хичээлдээ маш сайн сурдаг, царайлаг, шилбээрээ татсан урт үстэй, сэргэлэн охин байсан. Өвөө, эмээгийн охин байсан. Энэ жил манай сургуульд буцаж ирэхдээ өөр ангид элсэн орсон. Шилбээ татсан гоё үсээ тайрсан байсан харагдсан” гэж хэлж байна.

Охин Нийслэлийн Ерөнхий боловсролын 87 дугаар сургуулийн 4 дүгээр ангид сурдаг бөгөөд өнгөрсөн хичээлийн жилд Архангай аймагт өвөө, эмээ дээрээ очин суралцаж байгаад энэ хичээлийн жилд тус сургуульд эргэн шилжин ирсэн байжээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!