2024.04.19, Friday
spot_img
НҮҮРМонголГурван тэрбумын наадам Ерөнхийлөгчийн жуулчны баазад болно

Гурван тэрбумын наадам Ерөнхийлөгчийн жуулчны баазад болно

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг хүн амын төвлөрөл үүсгэхгүйгээр “XIII зуун цогцолбор” газарт хийж, теле хэлбэрээр үзэгчдэд үзүүлэхээр болсон.

Өөрөөр хэлбэл коронавируст цар тахлын эрсдлээс урьдчилан сэргийлж, телевизүүдийн холбооны өргөн нэвтрүүлгийн 16 телевиз, МҮОНРТВ тус цогцолбор газарт болох бөхийн барилдаан, сур шагайн харвааг болон “Хүй 7 худаг”-т болох 6 насны морин уралдааныг шууд дамжуулан наадамчин олондоо хүргэх юм.

Үүнд улсын төсвөөс гурван тэрбум төгрөг төсөвлөөд байгаа билээ.

Жил бүрийн үндэсний баяр наадмаар нээлтийн тасалбарыг авах дараалал их үүсдэг. Энэ жилийн хувьд хүн амын бөөгнөрөл үүсгэхгүйгээр наадамлах учир наадмын нээлт үзэх тасалбар болон автомашинд наадмын талбай руу нэвтрэхэд олгодог зөвшөөрлийг худалдаанд гаргахгүй гэж эх сурвалж мэдээлжээ.

Түүнчлэн наадмын талбайд хуушуур хийх болон худалдаа, үйлчилгээ явуулах зөвшөөрлийг олгохгүй юм байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!