УИХ-ын найм дахь удаагийн сонгуулиар МАН үнэмлэхүй олонх болж, засгийн эрхийг авлаа. Зургадугаар сарын 30-ны өдөр тангаргаа өргөсөн шинэ парламентыг Г.Занданшатар үргэлжлүүлэн даргалахаар болов. Тэрбээр М.Энхболдыг УИХ-ын даргаас нь огцруулсны дараа спикер болсон билээ.
УИХ-ын дэд дарга хоёр хүн ажилладаг. Тиймээс УИХ-ын дэд даргад АН-ын бүлгийн гишүүн С.Одонтуяаг МАН-ын бүлэгээс Т.Аюурсайханыг сонгохоор болсон бөгөөд чуулганы хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.
Харин МАН-ын бүлгийн даргаа С.Тогтохсүрэн улирахаар болж, АН-ын бүлгийг “бидон” Д.Ганбат ахална.