Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий боловсролын сургуулийн 48 дугаар сургууль буюу УИХ-ын 23 дугаар тойрогт саналаа өглөө. Энэхүү санал авах хэсэгт Ерөнхий сайд У.Хүрэлсүх үдээс өмнө саналаа өгсөн билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: “УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийг өнөөдөр өгч байна. Ардчилсан Монгол Улс гэж зарласнаас хойш 30 гаруй жил өнгөрч байна. Залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцохыг хүсэж байна. 17:00 цагийн байдлаар нийслэлд сонгуулийн ирц 50 гаруй хувьтай байна гэдэг мэдээ авсан. Залуучууд аа та нарын санал улс орны хөгжилд нөлөөлнө шүү. УИХ бол бага ард түмэн. Тиймээс лангуун дээрээс бараа худалдаж авахаас илүү хянамгай хандаарай. УИХ-д уул уурхайн бизнес эрхэлдэг хүмүүс их орж ирдэг. УИХ бол гэмт хэрэгтнүүдийн толгой хорогдох газар болсон гэж харагддаг. Тиймээс сонголтоо зөв хийгээрэй. УИХ-ын 76 гишүүнээ цензуртай сонгоорой” гэлээ.