2024.04.27, Saturday
spot_img
НҮҮРiPEN PlusЧинбаа бол ДАВТАГДАШГҮЙ!

Чинбаа бол ДАВТАГДАШГҮЙ!

Тэр асч, дүрэлзэж, тэсэрч, жаргаж, гялалзаж, гялтагнаж байна. Түүний сэтгэлийн хөг аяз, хөгжмийг өнгөөр илэрхийлбэл яг гал улаан. Эрдэнээр илэрхийлбэл яг алмааз шиг. Чинбаа бол Монголын сонгодгуудын орчин цагийн “ноён нуруу”. Хүнийхээ хувьд брэнд.

Ай, Чинбаа. Чиний зүрхнээс, сэтгэлээс илэрхийлж буйг хөг эгшиг ямархан гайхалтай вэ. Ус шиг, уул шиг, салхи шиг, гал шиг, тал шиг. Зад тавьсан чиний солиотой аялгуунд согтох хувьтай байж, монголчууд бид. Тэр шинээр төрж. Дэлхий ертөнц, амьдралыг шив шинээр харсан шигээ тэсэрсэн. Чинбаа угаасаа ийм байсан. Тэр бол нуль авъяас, буй чигээрээ хөгжим.

Гитарын аялгуутай төгөлдөр хуурийг амилуулж, уйлуулж, дуулуулсан Чинбаа. Чи тайзнаа эргэн ирснээ ТУНХАГЛАН зарлав. “The Voice of Mongolia” тайзнаа үзэгчидтэйгээ дахин уулзахдаа тэр “гялалзаж” байлаа. Тэр тэсэрч байлаа. Тэр өвчнөө, өөрийгөө ялсан тухайгаа, их урлагтаа эргэн ирснээ, хайртай хүмүүстэйгээ хамгаас жаргалтай байгаагаа төгөлдөр хуураараа дамжуулан дурсав, хуучлав.

Тиймээ энэ бол Чинбаа. Чинбаа чи бол Монголын СОНГОДОГ мөн.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!