2024.04.25, Thursday
spot_img
НҮҮРМонголУДШ-ийн Ерөнхий шүүгчээр Д.Ганзоригийг томилов

УДШ-ийн Ерөнхий шүүгчээр Д.Ганзоригийг томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Ганзоригийг томиллоо.

“Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Улсын дээд шүүхийн санал болгосноор Дамдины Ганзоригийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилсугай” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир өнөөдөр Улсын дээд шүүхийн шүүгч, ажилтан, албан хаагч нарт уншиж сонордууллаа. Зарлиг уншиж сонордуулсны дараа Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Тунгалаг шинээр томилогдсон Ерөнхий шүүгч Д.Ганзоригт дээд шүүхийн тамгыг гардуулав.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!