2024.03.29, Friday
spot_img
НҮҮРМонголХөл хориог дахин нэг сараар сунгалаа

Хөл хориог дахин нэг сараар сунгалаа

Гадаадад гацсан монголчууд хилээ нээхийг шаардаж, эсэргүүцэл, тэмцэл өрнүүлсэн болсон билээ. Тиймээс энэ асуудлаар УОК хуралдаад хил хориог дахин нэг сараар сунгахаар шийдвэрлэлээ

Шадар сайд Ө.Энхтүвшин:

-Монгол Улс өнөөдрийн байдлаар дотооддоо Covid-19 халдвар тархаагүй гурван улсын нэг. Бүх халдварууд зөөвөрлөгдөж орж ирсэн.  Эх орондоо ирэх хүсэлтэй иргэд олширч байна.

ДЭМБ-ын ирүүлсэн мэдээгээр, эрсдэл улам өндөр болсон. Тайвшрах шалтгаан алга гэдгийг улс орнуудад мэдэгдсэн. Дэлхийн 60 орчим улс онц байдал зарлаж, 50 орчим улс хөл хорио тогтоогоод байна. Уг халдвар газарзүйн байрлал,  цаг агаарын нөхцөл байдлаас үл хамаарч, жилийн дөрвөн улиралд тархах эрсдэлтэй байна. Залуучууд халдвар авах тохиолдол нь нэмэгдэж байгаа нь хөл хориог үл тоон, нийгмийн харилцаанд орж байгаатай холбоотой.

ЭМЯ коронавируст халдварын эрсдэлийн үнэлгээг найм дахь удаагаа хийхэд Монгол Улс өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан тул тавдугаар сарын 31 хүртэл сунгасан хөл хориог зургадугаар сарын 30 хүртэл сунгана.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!