2024.04.25, Thursday
spot_img
НҮҮРЭдийн ЗасагХарилцагч бүр дансны нэгдсэн сантай боллоо

Харилцагч бүр дансны нэгдсэн сантай боллоо

Монголбанк дансны нэгдсэн санг нэвтрүүлснээр харилцагч төлбөр тооцоо гүйцэтгэхэд илүү хялбар болж байгаа талаар танилцуулжээ. 

Дансны нэгдсэн сан нь хэрэглэгчийн дансны нэр, дугаар гэсэн үндсэн мэдээллийг утасны дугаар, и-мэйл гэх мэт дахин давтагдашгүй мэдээлэлтэй холбогдож бүртгэлжүүлдэг бөгөөд системийн оролцогчид тус сангаас лавлагаа авах, банк хоорондын төлбөр тооцоонд ашиглах боломжтой систем юм.

Ингэснээр хүлээн авагчийн дансны нэр, дугаар зөрөх алдаанаас үүдэлтэй гүйлгээ амжилтгүй болох эрсдэл буурах, харилцагчийн болон банкны нэр, дансны дугаар зэрэг мэдээллүүдийг нэгтгэсэн дахин давтагдашгүй мэдээлэллийг ашиглан хялбар аргаар гүйлгээ хийх зэрэг давуу талуудтай юм.

Дансны нэгдсэн санд оруулсан банкны харилцагчийн дансны нэр, дугаар мөн үүнтэй холбосон утасны дугаар, цахим хаяг зэрэг мэдээлэл нь зөвхөн төлбөр тооцоонд ашиглагдах бөгөөд гуравдагч этгээд өөр зориулалтаар ашиглах боломжгүй юм.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!