УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшигийн хэлснээр дэлхийн 46 улсаас 10836 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргажээ.
ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: Ойрын хугацаанд Турк болон Энэтхэг улсаас иргэдээ татан авна. Тодруулбал, маргааш /2020.05.13/ МИАТ компани Туркийн Истанбул хотоос 170 орчим иргэнээ татан авахаар боллоо.
Тавдугаар сарын 14-нд Улаан-Үд хотоос 202 иргэний, тавдугаар сарын 15-нд Эрхүүгээс 200 орчим иргэнийг татан авах аж. Өмнө нь тавьж байсан шаардлагууд болох шинжилгээ өгсөн байх, тусгаарлах байрны төлбөрөө төлсөн байх ёстой. Цаашид ОХУ-ын бусад хот, нутаг дэвсгэрээс иргэдээ татах төлөвлөгөөг ойрын хугацаанд танилцуулна.
Түүнчлэн Энэтхэг улс руу тавдугаар сарын 18-нд тусгай үүргийн нислэг хийж, иргэдээ татахаар болсон. Яг одоогийн байдлаар Энэтхэг улс дахь ЭСЯ тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийн нэрсийг баталгаажуулж байгаа.