Нэмэлт: Прокуророос М.Энхсайханд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт нэгтгэн шүүгдэгч М.Энхсайханд Нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, эрх хасах ялыг хугацаатай хорих ял эдэлж дууссан цагаас эхлэн тооцсон хорих ялыг нээлттэй хорих байгууллагад элдлүүлэхээр тогтсон байна.
М.Энхсайханы өмгөөлөгч Д.Оросоо: 2015 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр УИХ-д Засгийн газрын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн. Уг өдөр М.Энхсайханыг гэмт хэрэг үйлдсэн гэж прокурор яллаж байна. Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдсэн өдрийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох ёстой. Энэ утгаараа эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан байж байгаа. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, прокурорын шатанд нэг талыг барьж мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Тийм учраас хэргийг шийдэх боломжгүй. Шүүх хуралдаан дээр шинжээч нар алдаатай дүгнэлт гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Шинжээчийн дүгнэлт бүрэн биш гэдэг нь тодорхой байсан. Тиймээс хэргийг прокурорт буцаах хангалттай үндэслэл байсан гэж бид үзэж байгаа тул давж заалдана гэв.
Шүүх хурал эхэллээ
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хуралдаан өнөөдөр /2020.05.07/ гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байдаг.
Эргэн сануулахад, М.Энхсайханыг хэргийн бусад оролцогчдод нөлөөлж болзошгүй гэсэн үндэслэлээр 2020 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр шүүхээс түүнийг дараагийн шүүх хурал цагдан хорьж, шүүх хурлыг хойшлуулах шийдвэрийг гаргаж байв.
Түүнийг Монгол Улсын сайдаар ажиллах байхдаа Тавантолгой ордыг хөрөнгө оруулагч талд ашигтай байдлаар байгуулах гэрээг боловсруулсан гэж үзэн буруутгаж буй. Гэхдээ энэхүү гэрээг тухайн үеийн З.Энхболд даргатай УИХ-аар хэлэлцэлгүй, Засгийн газарт буцааж байсан юм.
Европын холбоо М.Энхсайханыг шүүх хурлыг анхааралтай ажиглаж байгаа аж. Үүнийгээ бамбаруушаар төлөөлүүлж М.Энхсайханы шүүх хурлыг анхааралтай ажиглаж байгаа шүү гэдгээ мэдэгдэж гэр бүлд нь өгсөн байна.