2021.12.25, Бямба
Эхлэл Монгол НӨАТ-ын буцаан олголтоор ногдол ашгаа авч болно

НӨАТ-ын буцаан олголтоор ногдол ашгаа авч болно

"Эрдэнэс Тавантолгой" ХК иргэдэд ногдол ашиг хуваарилах ажлын бэлтгэлийг бүрэн хангасан тухай тус компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс өнөөдөр мэдээллээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлсийн дарга М.Амарбаяр: 

-“Хэдийгээр компани бэлтгэл ажлаа бүрэн хангасан хэдий ч хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэн хувьцааны дансаа нээх, банкны дансаа хувьцааны данстайгаа холбох, холбосон банкны данс нь идэвхитэй ажиллаж байгаа эсэх мөн хувьцааны дансаа нээлгээгүй иргэдийн ногдол ашгийг банкны дансаар нь  өгөх, хүүхдүүдийн ногдол ашгийг хэрхэн олгох зэрэг хянаж цэгцлэх ажил их байна. Энэ ажлыг бараг дууссан.

Давхардуулахгүй байх, иргэдийг гээгдүүлж хохироохгүй байх үүднээс Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Гааль, татвар санхүүгийн мэдээллийн технологийн төв зэрэг газар мэдээллээ солилцож, тулгаж байна.

"ЭТТ” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэн 2.5 сая байгаагаас хувьцааны дансаа нээлгэсэн 1.7 сая, банкны дансаа баталгаажуулсан 425 мянган иргэн байна. Хэрэв И баримт апп хэрэглэж, НӨАТ-ын буцаан олголт авдаг бол энэ дансаараа авах боломжийг мөн бүрдүүлээд байна. Харин хүүхдүүдэд хувьцааны ноогдол ашгийг хүүхдийн мөнгө авдаг дансаар нь ногдол ашгийг шилжүүлнэ. Эдгээрийн алинд нь ч хамаарахгүй буюу хувьцааны дансаа нээлгээгүй, И баримт апп хэрэглэдэггүй иргэдийн ногдол ашгийг шилжүүлэхэд хүнд байна. Тиймээс И баримт аппликэйшнээр НӨАТ буцаан олголт авдаггүй иргэд заавал хувьцааны дансаа нээлгэж, банкны дансаа мэдүүлсний дараа ногдол ашгаа авах боломж бүрдэнэ гэлээ.

"ЭТТ" ХК-ийн ногдол ашиг авахад брокерийн компаниуд доод тал нь 5000 төгрөгийн шимтгэл хураамж авч данс нээж байгаа. Энэ мөнгөнөөс “Эрдэнэс-Тавантолгой”  ХК нэг ч төгрөг авдаггүй. Хувьцааны данс нээлгэсэн хураамж нь ҮЦТХТ болон брокерийн компанийн үйл ажиллагааны зардлын төлбөр юм. Гэвч компаниудын  үйл ажиллагааны онцлогоос хамаарч энэхүү шимтгэл харилцан адилгүй байгаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу