2024.03.19, Tuesday
spot_img
НҮҮРЭдийн ЗасагДэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсөхөөргүй байна

Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсөхөөргүй байна

Коронавирусын улмаас коксжих болон эрчим хүчний нүүрсний эрэлт төдийлөн нэмэгдэхээргүй байна. Иймд дэлхийн зах зээл дээрх коксжих болон Хятадын эрчим хүчний нүүрсний үнэ бага түвшинд хэвээр байгааг SXCoal долоо хоногийн тайландаа дурджээ.

Хятадын голлох 3 муж болох Шаанси, Шанси болон Өвөр Монголын нүүрсний үйлдвэрлэл оны эхний 3 сард 581 сая тонн хүрч нийт үйлдвэрлэлийн 70 хувийг бүрдүүлж байна. Хятадын голлох 4 боомт дээрх нүүрсний нийт нөөц 4 сарын 17-ны байдлаар 19.8 сая тонн хүрч өмнөх оны мөн үеэс 21.7 хувиар нэмэгджээ. Түүнчлэн нүүрс ашигладаг цахилгаан станцуудын нөөц 16.3 сая тонн хүрч өмнөх оны мөн үеэс 8.4 хувиар нэмэгдэж, 29 өдрийн нөөцтэй байна.

Эдийн засагчид Хятадын эдийн засгийн таамаглалаа бага зэрэг дээшлүүлсэн байна. Тухайлбал, Блүүмбергийн шинжээчид өмнө нь Хятадын эдийн засаг 2020 онд 1.4% өснө гэж байсан бол хамгийн сүүлийн байдлаар 2% өснө гэж сайжруулжээ. Хятадын эдийн засаг 95% боломжит түвшингээр ажиллаж эхэлсэн бөгөөд хоёрдугаар улиралд дэд бүтцийн төслүүд эхэлснээр, гангийн эрэлт нэмэгдэж Хятадын жилийн үйлдвэрлэл өмнөх оны түвшинд хүрэх хүлээлттэй байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!