2024.10.4, Friday
spot_img
НҮҮРМонголТавдугаар сарын 31 хүртэл нислэг үйлдэхгүй

Тавдугаар сарын 31 хүртэл нислэг үйлдэхгүй

УОК өнөөдөр хуралдаж, өндөржүүлэн бэлэн байдлын хугацааг нэр сараар буюу тавдугаар сарынм 31-нийг хүртэл сунгасан. Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комисс (УОК)-ын дарга Ө.Энхтүвшин  энэ талаар танилцууллаа.

-Дэлхий дахинд гурван сая 64 мянган хүн халдвар авч, нас барсан хүний тоо 212 мянгад хүрлээ. Монголын хөрш ОХУ-ын нөхцөл байдал улам бүр хүндэрсэн. Оросод 24 цагийн дотор 6000 хүн шинээр халдвар авсан. Монгол Улсын 38 хүн халдвар авсан. Халдвар авсан хүмүүсийн заримынх нь эхний хоёр шинжилгээ сөрөг гарсан ч, гурав дахь удаагийн шинжилгээгээр эерэг гарч байна. Вирусийн хоруу чанар нь хурдан өөрчлөгдөж байна. Долоо дахь удаагийн эрсдэлийн үнэлгээ хийхэд Монгол Улсад вирус тарах маш өндөр эрсдэлтэй гэж гарсан.

Тиймээс өнөөдрийн хурлаас өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгаж тавдугаар сарын 31-нийг дуустал хугацаанд үргэлжлүүлэх нь зөв гэж үзлээ. Тэгэхээр гадаад нислэгүүдийг хязгаарласан хугацаа нэг сараар сунгагдаж байна.

Мэргэжлийн болон богино хугацааны сургалтын танхимын үйл ажиллагааг нээх асуудлыг авч хэлэлцсэн. Гэхдээ олон хүнийг бөөгнөрүүлэлгүй дэг журамтай байх хэрэгтэй. УОК-ын дараагийн хурлаар дээрх асуудлыг эцэслэн шийдэж, Засгийн газрын хуралдаанд оруулна. Иргэдээ авах ажлыг үе шаттай зохион байгуулна. БНСУ руу хоёр удаа, Европ руу нэг нислэг хийнэ. Мөн ОХУ-аас оюутнуудаа татан авчрах ажлыг хийнэ.

УОК нэн тэргүүнд өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, бага насны хүүхэдтэй болон өндөр настай өөрийн иргэдээ тусгай үүргийн нислэгээр эх орон руу нь авчрахаар шийдвэрлэсэн.

Гадаадаас эх орондоо ирэх иргэдийн тоо өдөр бүр нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар 9890 хүн эх орондоо ирэх хүсэлт гаргасан. Хэрэв онгоцонд сул суудал гарсан тохиолдолд бусад хүмүүсийг татан авчирна. Ер нь ЭСЯ-ны гадаа суулт хийлээ гээд тусгай үүргийн онгоцны тоо, тусгаарлах байрны тоо нэмэгдэхгүй. Тиймээс аль болохоор хүндэтгэн үзэх шаардлагатай иргэдээ нэн тэргүүнд авчирч байгаа. Энэтхэг рүү нислэг хийж чадахгүй байна. Тэнд байдал үнэхээр хүнд байна. Нэг л боломж байгаа нь Энэтхэгт байгаа хүмүүс дамжин нислэгээр БНСУ-д ирэх юм. Бид байнгын нислэг хийдэг улс руу нислэг хийн гэв.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!