2024.04.30, Tuesday
spot_img
НҮҮРМонголОйрын хавьтлуудыг тусгаарлахдаа мөнгө авна

Ойрын хавьтлуудыг тусгаарлахдаа мөнгө авна

Covid-19-ийн халдар эрчимжиж, хоногтоо хэдэн зуугаараа өвчлөх болсон. Эмнэлгүүд ачааллаа даахаа больж, иргэдийг гэрээр тусгаарлахаар болсон. Тиймээс УОК зарим зохицуулалт хийхээр болжээ. Тодруулбал, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг “Халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг өөрийн хүсэлтээр тусгаарлан ажиглах байрны төлбөрийг төлүүлж долоо хонуулахаар болсон.

Өөрөөр хэлбэл, тухайн иргэн халдварын ойрын хавьтал болчихлоо гэсэн хүсэлт гаргах юм бол тусгаарлах байрны төлбөрийг төлсөн тохиолдолд тусгаарлах байранд байлгах зохицуулалт шинээр орж ирсэн.

Халдвартай иргэнийг эмчлэх, тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, гадаадаас ирж байгаа иргэдэд үйлчилгээ үзүүлсэн агаарын хөлгийн багынхныг 14 тусгаарладаг байсан бол долоо хоног болгож байгаа. Экипажийн багийн тусгаарлах хугацааг богиносгосноор тусгай үүргийн нислэгийн тоог нэмэгдүүлэх боломжтой гэж харж байна” гэж хэвлэлд ярилцлага өгсөн байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!