2024.04.30, Tuesday
spot_img
НҮҮР2Л.Баттөмөр ХӨСҮТ-ийг "цэвэрлэж" чадах уу!

Л.Баттөмөр ХӨСҮТ-ийг "цэвэрлэж" чадах уу!

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлаар Л.Баттөмөрийг томилох тушаалыг өчигдөр /2021.03.20/ Эрүүл мэгдийн сайд С.Энхболд гаргасан.  Учир нь, Шадар сайд С.Амарсайхан ХӨСҮТ-ийн ажилчид албан тушаалаа ашиглан бусдын PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг ноцтой асуудлын тухай дэлгэж, хариуцлага тооцохоор болсон юм.

Учир нь ХӨСҮТ-ийн ажилтад бусдын PCR шинжилгээний хариуг хуурамчаар гаргаж өгдөг, 60 мянган төгрөг авдаг байсан гэх баримтууд дэлгэгдэх болсон. Энэ хэрэгт Вирус судлалын лабораторийн дарга болон тархвар судлаач, сорьц авагч нар холбоотой, сүлжээ үүсгэн ажиллаж байсныг хуулийнхан илрүүлсэн гэх. Үүнээс болж халдвар олны дунд тархах эрсдэлийг нэмэгдүүлсэн гэж буруутгаж байгаа юм байна.

Тиймээс  Д.Нямхүүгээс албан тушаалыг нь “өвлөн” авсан Д.Наранзултай хариуцлага тооцсон байна. Д.Нямхүүг ажлын хариуцлага алдсан гэж албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан гаргасан байдаг. Д.Нямхүүгийн хувьд арав гаруй жил ХӨСҮТ-д ажиллахдаа өөрийнх нь халаас зузаарч, эмнэлгийнх нь тааз хөгзөрч нурахаа дөхсөн гэх шүүмжлэлд өртсөн. Цар тахалд зориулсан иргэдийн хандивыг ХӨСҮТ хэрхэн зарцуулсан нь тодорхой биш. Нэг өвчтөнг 6-8 саяар эмчилж байгаа нь хүртэл иргэдийн дунд эргэлзээ, хардлага төрүүлсэн хэвээр. Витамин С, D-ээс өөр тариа хэрэглэхгүй хэрнээ нэг өвчтөнд найман сая төгрөг зарцуулж байгааг цар тахлаар далимдуулсан мөнгө угаалт гэж хардахаас ч аргагүй юм.

Ийнхүү дээр дооргүй, авлига, хээл хахууль идэгдсэн ХӨСҮТ-ийг шинэчлэх хүлээлтийг Л.Баттөмөр хүлээж авлаа. Арав гаруй жил хүнд суртал, хээл хахуульд автсан ХӨСҮТ-ийг Л.Баттөмөр цэгцэлж чадвал, браво гэхсэн.

 

 

 

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!