Даргагүй, тамгагүй, байргүй болсон АН хоёр хуваагдаж, аль ч учраа олохоо больсон. Тэгвэл С.Эрдэнийн болоод Ц.Тувааны талынхан эвлэрэх биш зөвшилцөх ажлын хэсэг байгуулахаар болсон гэнэ.
Уг уулзалт өчигдөр /2021.03.15/-нд болжээ. АН-ын хоёр тамгатай, тамгагүй, бүртгэлтэй, бүртгэлгүй дарга нар уулзаж, учраа олохоор болсон гэнэ. Гэхдээ намын даргын сунгаагаа тэд хоёр өөр өдөр зарласан.
- Ц.Тувааны талынхан АН-ын даргыг гуравдугаар сарын 28-ны өдөр тодруулах бол
- С.Эрдэнийн талынхан дөрөвдүгээр сарын 25-нд дотоод сонгуулиа зохион байгуулахаа мэдэгдсэн.
Ийнхүү хоёр тийшээ харж суугаад бие биерүүгээ чулуу шидэх болсон АН эвлэрэхгүй бол Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүй болж мэднэ.