2024.04.19, Friday
spot_img
НҮҮРМонгол"Эрдэнэт" үйлдвэр ажилтнуудаа вакцинжуулалтад хамруулж эхэллээ

"Эрдэнэт" үйлдвэр ажилтнуудаа вакцинжуулалтад хамруулж эхэллээ

Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ, цар тахлын халдвараас ажилчдаа урьдчилан сэргийлэх, үйлдвэрлэлийн тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор олон талын арга хэмжээ яаралтай авч, хэрэгжүүлж байна.  Орхон аймагт гуравдугаар сарын 24-ний өдөр Covid-19 халдварын батлагдсан нэг тохиолдол илэрсэнтэй холбогдуулан үйлдвэрийн Шуурхай штаб хуралдаж, бүх ажилтнуудаа түргэвчилсэн шинжилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн.

Тухайн өдрийн 18.00 цагт эхэлсэн тандалтын шинжилгээ тасралтгүй 25 цаг үргэлжилсний үр дүнд үйлдвэрийн бүх ажилтнууд буюу нийт 6844 үндсэн болон гэрээт ажилтнуудаа богино хугацаанд бүрэн хамрууллаа.

Тархалтыг зогсоох, голомт тодруулахад чухал ач холбогдолтой тандалтын шинжилгээ дуусч, “Эрдэнэт” үйлдвэр дараагийн шатны арга хэмжээнд шилжиж байна. Энэ нь цар тахлын халдвараас хамгаалах, дархлаа тогтоох вакцинжуулалт юм. Үйлдвэрийн ажилчдаа вакцинжуулах ажил өнөөдрөөс /2021.03.27/ эхэлж, ажилтнууд өөрийн хүсэлт, сонголтоор хамрагдах юм байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!