Тавантолгой түлш ХХК сайжруулсан шахмал түлшийг энэ сард гэрээт 41 цэгээр худалдан борлуулж эхэлсэн билээ. Тэгвэл, өнөөдрөөс цэгийн тоог 83-аар нэмэгдүүлж 124 байршилд борлуулалт хийхээр болжээ.
2021-2022 оны галлагааны улиралд нийт 600 борлуулалтын цэг буюу 300 өрхийн дунд нэг цэг байхаар тооцоолсон бөгөөд цэгийн тоог үе шаттайгаар нэмэгдүүлсээр 600 болгох юм.
Энэ талаар Тавантолгой түлш ХХК-ийн Борлуулалтын хэлтсийн дарга Д.Миняа мэдээлсэн юм.
Цаашид нээгдэх борлуулалтын цэгүүдийг өндөрлөг болон гэр хорооллын дунд хүртээмжтэй байршлыг судалж нээх аж.