2024.03.19, Tuesday
spot_img
НҮҮР3Э.Цэндбаатарт боломж олгохыг Боксын холбоо хүссэнгүй

Э.Цэндбаатарт боломж олгохыг Боксын холбоо хүссэнгүй

Гавъяат тамирчин Э.Цэндбаатарыг тойрсон дуулиан үргэжилсээр. Тэрбээр Эрдэнэт хотод өчигдөр болох байсан ДАШТ-ий сорилгод орохоос татгалзсантай холбоотойгоор олон нийтийн сүлжээнд дахиад л хэрүүл талцал өрнөв. Тодруулбал, ДАШТ-нд Э.Цэндбаатарыг оролцуулахаас татгалзсан шийдвэрийг Боксын холбоо гаргасан. Үүнийгээ удаа дараагийн зохисгүй үйлдэл гаргасан тул.. гэдгээр тайлбарласан юм. Харин гавъяат тамирчин Э.Цэндбаатарт боломж олгохыг Боксын холбоо хүссэнгүй юу, Боксын холбооны өгсөн боломжийг Э.Цэндбаатар ашиглаж чадаагүй юу, ямар ч байсан өчигдөр сорилго тэмцээнд оролцох хоёр тамирчин өглөө 07.00 цагт  жингийн үзлэгт орох байсан ч Э.Цэндбаатарын дасгалжуулагч Б.Энхтайван “Бид маргаашийн сорилгод оролцох боломжгүй боллоо” гэдгээ тэмцээний шүүгчид мессежээр мэдэгдсэн тухай мэдээлэл цацагдсан.

Хэдхэн хоногийн өмнө  тэрбээр дасгалжуулагч багшдаа хадаг барин мөргөж, “Та нарынхаа итгэлийг алдахгүй, сорилго явуулаад өгөөч” гэж гуйж байсан билээ. Гэтэл өнөөдөр жиндээ ороогүй гэх мэдээлэл олныг гайхширлыг төрүүлээд байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Боксын холбоог авснаас хойш энэ холбоонд хэрүүл зарга, зодоон нүдээн, нус нулимс тасрахаа болив.  Холбооны ерөнхийлөгч, сайд Х.Нямбаатар тэмцээний өмнө 25-р суваг телевизийн “Ам нээвэл” ярилцлагад мөнгө төлж ороод “Э.Цэндбаатар өөрөө түрүүлж цохисон, би худлаа яриагүй, бичлэг нь байгаа” хэмээн ярьсан билээ. Бичлэгийг нь хүртэл нийгмийн сүлжээнд тавьсан. Гэвч хэсэг хэсгээр тасдаж тавьсан бичлэгээс хэн нь түрүүлж цохисон, зодоон эхлүүлсэн гэдгийг нотлох боломжгүй нь тодорхой.

Э.Цэндбаатарын оронд О.Тулга гэх залууг ДАШТ-нд явуулахаар болсон. Мөрөөрөө бэлтгэлээ хийгээд, тэмцээндээ оролцоод явж байсан залууг хүртэл хэрүүлдээ татан оролцуулсан Боксын холбоо болохоо байсныг энэ бүхнээс харж болохоор. Ийнхүү холбооныхоо хэрүүлийг дэлхийгээр нэг цацсан Х.Нямбаатар хоёр тамирчны хооронд өс зангидах орхив.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!