2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮР3Л.Оюун-Эрдэнэ: Сөрөг хүчинд хүндэтгэлтэй хандах ёстой

Л.Оюун-Эрдэнэ: Сөрөг хүчинд хүндэтгэлтэй хандах ёстой

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сөрөг хүчний улстөржилтөд тайван бөгөөд хүлээцтэй хандахаа илэрхийлээд байгаа. Тэрбээр өнгөрсөн Баасан гаригт АН-аас зохион байгуулсан жагсаалыг буруутгаагүй. Ерөнхий сайд энэ талаар “…Сөрөг хүчин төр засагтаа шүүмжлэлтэй хандах ёстой. Ардчилсан нийгэмтэй Монгол Улсад олонх нь засгийн эрхийг барьж, цөөнхдөө хүндэтгэлтэй хандах ёстой. Үндсэн хуулийн дагуу иргэд тайвнаар жагсаал цуглаан зохион байгуулах, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй. Иргэдийн жагсаж цуглах эрхэд хүндэтгэлтэй хандаж, тавьж буй шаардлагыг нь шүүмжлэл бус зөвлөгөө гэж хүлээн авч, ажилдаа тусгах ёстой гэдгийг Засгийн газрын өмнөх хуралдааны үеэр анхааруулсан. Миний хувьд ковид болон вакцинжуулалтыг улстөржүүлэхгүй байгаасай гэж хүсч байна. Өмнө нь бодлогогүй улстөржилтөөс болж вакцин тасалдсан асуудал үүсэж байсан. Энэ асуудал дээр л бид нэгдмэл байр суурьтай байх ёстой юм. Бусад зүйлд бид туйлын хүндэтгэлтэй хандаж байгаа. Жагсаал зохион байгуулж байгаа хүмүүс бол халдвар хамгааллын дэглэм сахиулж, тайван жагсаал зохион байгуулахад л хариуцлагатай хандах нь зүйтэй” гэв.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!