Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг “Соёлын байгууллагын ажилчдын цалин хангамж, тэтгэвэр тэтгэмж зэрэг олон зүйл зөрчигдөж байсан. Үүнийг тэгшитгэх тал дээр анхаарч ажилласан. Төвөөс алслагдсан соёлын байгууллагад ажиллаж байгаа ажилчдад таван жилийн цалинтай дүйцэхүйц тэтгэлэг олгоно. Соёл урлагийн байгууллагад өөрийнхөө орлогоос илүүчилж, уран бүтээлээ хийх бололцоог дээшлүүлсэн.
Соёлын байгууллагын оруулж ирж байгаа тоног төхөөрөмжид татварын хөнгөлөлт үзүүлэх тухайд чухалчилсан заалт хуульд оруулсан. Мөн соёлын хяналтыг сайжруулах соёлын байцаагчтай болох заалтыг хуульд оруулсан” гэв. Өөрөөр хэлбэл, хууль батлагдвал хөдөө орон нутагт ажиллаж байгаа соёл урлагийн байгууллагын ажилтнууд таван жилийн цалинтай тэнцэхүйц тэтгэлэг авах аж. Мөн соёлын хяналтын байцаагчтай болж өв соёл, булш бунханд хяналт тавих бололтой.