2024.03.19, Tuesday
spot_img
НҮҮР3ЭМЯ: 2736 хүнээс халдвар илэрч, 193 хүний бие маш хүнд байна

ЭМЯ: 2736 хүнээс халдвар илэрч, 193 хүний бие маш хүнд байна

Өнгөрсөн хоногт коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг УОК-ын нарийн бичгийн дарга П.Баярхүү мэдээлэв. Тэрбээр “Сүүлийн 24 цагт шинээр 2746 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 88516 болж нэмэгдэв.

Шинээр илэрсэн тохиолдлын 2,736 нь дотоодын халдвар, эмнэлгээс шалтгаалах 3, зөөвөрлөгдсөн 7 тохиолдол бүртгэгдлээ.

Дотоодын халдварыг дотор нь задалж танилцуулбал,

  • 1,876 нь Улаанбаатар хотод
  • 860  нь орон нутагт батлагдсан байна.

Орон нутагт бүртгэгдсэн халдвараас Говь-Алтай аймагт хамгийн олон буюу 143 тохиолдол шинээр нэмэгджээ.

Халдварын улмаас 34-91 насны 11 хүн эндсэн байна. 24 цагийн хугацаанд нийт 2505 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 61725 боллоо.

Халдварын улмаас одоогоор 10,758 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас,

  • Хөнгөн – 6,762
  • Хүндэвтэр – 2,860
  • Хүнд – 943
  • Маш хүнд – 193 хүн байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүс дунд 470 жирэмсэн эмэгтэй бол 2,014 нь хүүхэд байгаа юм.

Мөн хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 15,899 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна” гэв.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!