2024.10.8, Tuesday
spot_img
НҮҮРМонголЯндангаа сугалж, өрхөө татахгүй байхыг анхааруулж байна

Яндангаа сугалж, өрхөө татахгүй байхыг анхааруулж байна

Урин цаг ирж, цаг агаарын хэм дулаарч байгаа хэдий ч бороо, цас орох үед иргэд яндангаа сугалж өрхөө татсанаас үүдэн угаартах эрсдэл гарч байна. Сүүлийн өдрүүдэд л гэхэд яаралтай тусламжийн 103 төвд угаартсан гэх дуудлага цөөнгүй ирсэн байна. Дуудлагын дагуу эмч болон Тавантолгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны Засвар үйлчилгээний төвийн инженерүүд газар дээр нь очиход “Тооноор борооны ус гоожсон тул өрхөө татсан, гэрийн дулаанаа хадгалахын тулд өрхөө татсан” гэдэг шалтгаанаар угаартсан байна. Иймд иргэдийг хэдий бороо орсон ч гэртээ гал түлсэн л бол яндангаа сугалж, өрхөө татахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Иргэдийн хувьд “өглөө түлсэн юм чинь унтарсан биз” гэдэг хайхрамжгүй зангаасаа үүдэн яндангаа сугалдаг аж. Гэтэл сайжруулсан шахмал түлш нь өндөр даралтаар шахаж хийдэг учир түүхий нүүрстэй харьцуулахад удаан шатдаг байна. Тиймээс ямар ч тохиолдолд янданг сугалж болохгүй гэдгийг мэргэжлийнхэн зөвлөж байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!