2024.10.4, Friday
spot_img
НҮҮРПопулист МэдээВ.Путин: У.Хүрэлсүх танд итгэж найдаж байна

В.Путин: У.Хүрэлсүх танд итгэж найдаж байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ухнаагийн Хүрэлсүхэд ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргэж, баярын цахилгаан ирүүлжээ.

“Санал хураалтын үр дүн таны улс төрийн өндөр нэр хүндийг бүрэн утгаар нь баталгаажууллаа. Төрийн тэргүүний хувьд хэрэгжүүлэх таны үйл ажиллагаа манай хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна” гэж Путин цахилгаандаа онцолжээ.

Энэ сарын 9-нд болсон бүх нийтийн сонгуулиар эрх баригч Монгол Ардын Намын дарга Ухнаагийн Хүрэлсүх ялалт байгуулсан. Орон нутгийн цагаар 23.00 цагийн байдлаар, Хүрэлсүхийн төлөө 776 мянга гаруй сонгогч саналаа өгсөн бол УИХ-ын гишүүн асан Дангаасүрэнгийн Энхбатыг 235 мянга орчим сонгогч дэмжиж, сөрөг хүчний Ардчилсан намын дарга асан Содномзундуйн Эрдэнийн төлөө 67 мянга орчим хүн саналаа өгчээ. Сонгуулийн ирц 52.69 хувьтай байжээ. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу, тус улсын иргэд анх удаа төрийн тэргүүнээ зургаан жилийн хугацаагаар сонгосон юм.

Холбоотой мэдээ

2 СЭТГЭГДЭЛ

  1. Хсүх, сонгуульд нэр дэвших эрхгүй мөртлөө хууль зөрчин нэр дэвшсэнийг, мөн ҮХЦ-д хуулинд байхгүй асуудлаар гомдол гаргуулж өрсөлдөгчөө зайлуулсан, баталгаагүй хар машиныг сонгуульд ашигласан гэх мэтээр маш олон хууль бус аргаар Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан гээд байгаа. Үнэн өнөөдөр үндэстэн дамнасан мөнгөтэй барууны корпорацийн талд байна.

  2. Хсүх, сонгуульд нэр дэвших эрхгүй мөртлөө хууль зөрчин нэр дэвшсэнийг, мөн ҮХЦ-д хуулинд байхгүй асуудлаар гомдол гаргуулж өрсөлдөгчөө зайлуулсан, баталгаагүй хар машиныг сонгуульд ашигласан гэх мэтээр маш олон хууль бус аргаар Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан гээд байгаа. Үнэн өнөөдөр үндэстэн дамнасан мөнгөтэй барууны корпорацийн талд байна.

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!